Mэдээ, мэдээлэл

БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД 13-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА

БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД 13-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА

Дүүргийн ИТХ-ын даргын санаачилгаар зохион байгуулагдаж буй төрийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих “Хамтын ажиллагааны үр нөлөө” цуврал сургалтад энэ удаа 13-р хорооны хамт олон хамрагдлаа. Хорооны Засаг дарга, Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлага зэрэг төрийн албан хаагчид тус сургалт, уулзалтад оролцсон.uploaded picture

Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Уранбилэг сургалт, уулзалтын зорилго чиглэлийг танилцуулан үйл ажиллагааг эхлүүлсэн юм.uploaded picture

Сургалтыг “Нийгмийн Зөвлөх Үйлчилгээний Хүрээлэн” ТББ-ын Сургагч багш Б. Цэвэлмаа удирдан

 Хамтын ажиллагааны загварчлал, үр нөлөөтэй хамтын ажиллагааны тухай ойлголт

Байгууллагын дотоод хамтын ажиллагаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах ур чадваруудын талаарх илтгэл мэдээлэл

 Тухайн хорооны албан байгууллагууд хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцүүлэг гэсэн үе шаттайгаар зохион байгууллаа.

uploaded picture

БГД-ИЙН 13-Р ХОРООНЫ ЗАСАГ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ У.СҮХБААТАР:

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Энэ танхимд БГД-ийн 13 дугаар хороонд ажилладаг төрийн үйлчилгээний болон төрийн жинхэнэ албан хаагч нар хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн үйл ажиллагааг нээж 13 дугаар хорооноос сонгогдсон ДИХТ Н.Доржзодов хүрэлцэн ирэх байсан боловч хүндэтгэн үзэх шалтгааны улсаас ирж чадсангүй. Та бүхнээсээ уучлал хүссэнийг дамжуулж байна. Өндөөдрийн сургалт, зөвлөлгөөнөөс Дүүргийн хороодын төрийн үйлчилгээний анхан шатны байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах, мэдээ мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж албан хаагч нарын ур чадварыг сайжруулахад чухал ач холбогдол өгөх сургалт зохион байгуулж байна гэж харж байна. Энэ хүү сургалтыг зохион байгуулж байгаа Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны хүмүүстэй баярласан талархсанаа илэрхийлье.uploaded pictureБид 5059 хүн ам, 1239 өрх, 168 ААНБ-уудад төрийн үйлчилгээг хүргэн ажилладаг. Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын боловсрол, мэдлэг, ур чадвар харилцан адилгүй, ёс суртахуун, иргэдтэй харилцах харилцаанаас шалтгаалан төрийн үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамж харилцан адилгүй байдаг тул төрийн албан хаагч тэр тусмаа төрийн анхан шатны нэгж байгууллагын ажилтан албан хаагч нарыг чадвахжуулах сургалтыг цаашид тогтмол зохион байгуулж байх нь зөв зүйтэй гэж бодож байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

uploaded pictureМөн энэ үеэр Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Бэлгүжин Зөрчлийн тухай хуулийн онцлох заалтуудаас мэдээлэл өглөө.

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.