Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 6-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

БАЯНГОЛ  ДҮҮРГИЙН 6-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА


Т
өрийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих “Хамтын ажиллагааны үр нөлөө” сургалтад дүүргийн 6-р хорооны хамт олон хамрагдлаа. Үүнд: Тус хорооны Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлагууд, нийт 30 гаруй төрийн албан хаагчид оролцсон.uploaded pictureСургалтаар:

 Хамтын ажиллагааны загварчлал, үр нөлөөтэй хамтын ажиллагааны тухай ойлголт

Байгууллагын дотоод хамтын ажиллагаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах ур чадваруудын талаарх илтгэл мэдээлэл

 Тухайн хорооны албан байгууллагууд хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцүүлэг гэсэн үе шаттайгаар зохион байгуулагдсан.

uploaded picture

БГД-ИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ 6-Р ХОРООНЫ ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ С.СҮХБААТАР:uploaded pictureМанай хороо 19,200 хүн амтай. Өнөөдрийн сургалтад хорооныхоо төрийн албан хаагчдыг бүгдийг хамруулж байна. Хэдийгээр эмнэлэг, сургууль, цагдаа зэрэг өөр өөр ажил мэргэжлийн хүрээнд төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэдэг хэдий ч  эдгээр ажилтнууд маань бие биенээ нээлттэй таньж мэдэж, нэг нэгнийхээ ажилд хүндэтгэлтэй, хандаж занших, хамт олон багийн ажиллагааг чухалчлах үүднээс энэхүү сургалтыг санаачлан, ажил хэрэг болгосон дүүргийн ИТХ-ын дарга болоод хамт олонд талархал илэрхийлье. Яг үнэндээ бид сүүлийн 2 жил цар тахлын нөхцөлөөс шалтгаалж аливаа хамтын ажиллагаа цахим руу шилжсэн, нүүр тулсан уулзалт үндсэндээ хаагдсан зэрэг  шинэ хэв маягт дасан зохицохоор хаа хаанаа хичээж байна. Өнөөдрийн уулзалт, сургалт бие биенийхээ үзэл бодлыг хүндэтгэх, олонт амжилтаасаа суралцах, ажлын арга туршлагаа хуваалцах, нэг нэгнийхээ зан чанарыг таньж мэдэх зэрэгт маш үр өгөөжтэй сургалт болж байна. Энэ нь эргээд багийн ажиллагаагаар дамжин төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, нээлттэй хүргэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.uploaded pictureМанай хороо нийслэлийн 173 хорооноос өөрийн гэсэн онцлогтой. Хот төлөвлөлтийн анхны төлөвийг алдаагүй хадгалж ирсэн. Орон сууцны байгууламжууд харьцангуй сийрэг, угсармал орон сууц ихтэй. Ирээдүйд илүү үнэ цэнэтэй хороолол болох боломжтой учраас төрийн үйлчилгээ тэр хэмжээгээрээ чанартай байхад бид зорьж ажилладаг.

БГД-ИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.МЯГМАРСҮРЭН: 

uploaded picture

Өөрийн сонгогдсон хорооны анхан шатны нэгжид ажиллаж буй хүмүүстэй бүгдтэй нь уулзаж, нэгдсэн сургалтад хамрагдаж байгаадаа баяртай байна. Манай хороо хотын 1982 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш оршин суусан хотын соёлтой, уугуул оршин суугчид олонтой. Иргэд бие биенээ илүү таньж мэддэг. Төрөөс явуулж буй аливаа үйл ажиллагаанд өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх, оролцоог хангахыг их хүсдэг. Сүүлийн жилүүдэд Улс, Нийслэл, Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй нэлээд ажлууд байна. Үүнд иргэд их сэтгэл хангалуун байна. Иргэн төрийг холбох гол гүүр бол хороо юм. Тиймээс төрийн албан хаагчдын маань хамтын ажиллагаа, ойлголцол, багаар ажиллах чадвар, бие биеэ дэмжих, бүлгээр ажиллах дадал зэрэгт дэмжлэг үзүүлж энэ сургалтыг санаачлан зохион байгуулж буйд баяртай байна.

Сургалтыг  Нийгмийн Зөвлөх Үйлчилгээний Хүрээлэн ТББ-ын Сургагч багш Б. Цэвэлмаа удирдан явууллаа.

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.