Гадаад харилцаа

Хүчирхэг удирдагч ба манлайлагч

Хүчирхэг удирдагч ба манлайлагч

ХБНГУ-ын канцлер Ангела Меркел


Ангела Меркел канцлераар дахин сонгогдохгүй гэдгээ мэдэгдэхэд түүнд Германы ард түмэн баярлалаа, баяртай гэж хэлэн 6 минутын турш орон даяар алга ташин хүндэтгэл үзүүлэв. Физикч, квантын химич мэргэжилтэй тэрээр 16 жил төрийн тэргүүнээр ажиллахдаа нэг ч хамаатан садангаа төрийн албанд томилоогүй. Тэр үл хөдлөх хөрөнгө, үнэтэй завь, хувийн онгоц худалдаж аваагүй. 16 жилийн турш хувцаслалтынхаа стилийг өөрчлөөгүй.

 

Та яагаад тусгай хангамж, үйлчилгээ авдаггүй, бас нэг хувцсаа их удаан өмсөх юм гэхэд Анжела Меркиль: "Би Герман улсаар үйлчлүүлэх гэж биш, Герман улсад үйлчлэх үүрэг хүлээсэн" гэж хариулжээ. Нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр нэг сэтгүүлч түүнээс “Бид таныг өмнө нь өмсч байсан хүрмээ өмссөн байхыг анзаарлаа. Танд өөр хүрэм байдаггүй юм уу” гэж асуухад Меркел: “Би төрдөө зүтгэдэг төрийн албан хаагч болохоос загвар өмсөгч биш” гэж хариулсан байдаг. Өөр нэг хэвлэлийн бага хурал дээр “Танд гэр орныг чинь цэвэрлэдэг, хоол ундыг чинь бэлддэг гэрийн үйлчлэгч бий юу” гэж нэг сэтгүүлчийг асуухад “Надад байхгүй ээ, шаардлага ч байхгүй. Нөхөр бид хоёр гэрийн бүх ажлаа өдөр бүр өөрсдөө хийдэг” гэж тэрээр хариулжээ. Өөр нэг сэтгүүлч “Та хоёрын хэн нь хувцсаа угаадаг вэ” гэж асуухад “Би ялгаад тэр угаалгын машинаа ажиллуулдаг даа” гэж хариулсан байдаг.

 uploaded picture

Ангела Меркел ба түүний нөхөр Ёохим Зауер

 

Хатагтай Меркел жирийн иргэдтэй адил орон сууцны байранд амьдардаг. Энэ байрандаа Герман улсын Канцелаар сонгогдохоосоо өмнө амьдарч байсан. Европын хамгийн хүчирхэг эдийн засгийн канцелер Ангела Меркел бол үнэ цэнийг дээдэлсэн, амин хувийн ашиг сонирхлыг ардаа орхисон, зарчим, факт, бусдыг ойлгох сэтгэлээр жигүүрлэсэн манлайлалын нэгэн агуу үлгэр жишээ хүн юм.

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.