Төлөөлөгчдийн мэдээ

Монгол улсын ардын уран зохиолч Тангадын Галсанд хүндэтгэл үзүүллээ

Монгол улсын ардын уран зохиолч Тангадын Галсанд хүндэтгэл үзүүллээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Улс төрийн хилс хэрэгт олон мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолыг баталж, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон. Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Монгол улсын ардын уран зохиолч Тангадын Галсанг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн монгол төрийн өмнөөс уучлал хүслээ. Танд эрүүл энх, урт наслахыг хүсэн ерөөе!!!

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.