Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДҮҮРГИЙН 9-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДҮҮРГИЙН 9-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

    Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар “Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх ажлыг үр ашигтай зохион байгуулах, багийн менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалт, уулзалт зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд Баянгол дүүргийн 9-р хорооны ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлагууд зэрэг төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

uploaded picture

Уулзалтыг нээж ИТХ-ын дарга Б.Сэмжидаа “1926 өрхийн 6672 иргэнд төрийн үйлчилгээг бүхий л түвшинд хүргэж буй та бүхний нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэмжих зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Нэг зорилгод зангидагдан, нэг хороо, нэг баг болон ажиллаж буй та бүхэндээ ажлын амжилт хүсье. Нийслэлийн хэмжээний 171 хороодоос манлайллыг үзүүлж ажиллаарай” хэмээн онцоллоо.

uploaded picture

Түүнчлэн 9-р хорооны Засаг дарга Г.Булгантамир Хорооны танилцуулгыг хийж, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Бурмаа ӨЭМТ-ийн үйл ажиллагаа, хорооны иргэдийн ЭМ-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн бол, “Нийгмийн зөвлөх үйлчилгээ” ТББ-ын тэргүүн Б.Цэвэлмаа  дээрх үндсэн сэдвийн хүрээнд сургалт хийлээ.


uploaded picture


Сургалт, уулзалтын үр дүнд хорооны нутаг дэвсгэрт ажиллан төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүрэгтэй төрийн албан хаагчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, иргэнд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхэд дэвшил гаргах, туршлага солилцох давуу талуудыг бүрдүүлэхэд зорьж байна.

uploaded picture

Сургалт 17:30 цагт халдвар хамгааллын дэглэм баримтлан эхэлсэн юм.

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.