Mэдээ, мэдээлэл

ШИЛДЭГ АРГА ЗҮЙЧ, ЭРХЛЭГЧ НАР “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА

ШИЛДЭГ АРГА ЗҮЙЧ, ЭРХЛЭГЧ НАР “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА

2021-2022 оны Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Баянгол дүүргийн 6-р хорооны 98-р цэцэрлэгийн эрхлэгч Л.Хажидмаа, 114-р цэцэрлэгийн Арга зүйч П.Хоролоо нар төрийн дээд АЛТАНГАДАС ОДОН-гоор шагнагдлаа.

            Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, 6-р хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Сүхбаатар нар гардуулсан.

uploaded picture

Энэ үеэр ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: “Боловсролын салбар бол улс үндэстний ирээдүй хойчийг сурган хүмүүжүүлж, хүнээр хүн хийх ухааны цөм ертөнц юм Хичээлийн шинэ жилийн анхны өдөр манай дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас төрийн дээд одон медаль хүртсэн шилдэг арга зүйч, удирдлага төрөн гарсанд маш их баяртай байна. Та бүхний сургах их үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээн хэлсэн юм.


uploaded picture

Төрийн дээд шагнал хүртсэн та бүхэнд баяр хүргэе!

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.