Mэдээ, мэдээлэл

“СЭТГЭЛЭЭРЭЭ ЭМЧИЛЬЕ” АЯНД 60 ГАРУЙ БАЙГУУЛЛАГА НЭГДЭЖ, 260 ГАРУЙ ӨРХӨД ЭМИЙН БАГЦ ХҮРГЭЛЭЭ

“СЭТГЭЛЭЭРЭЭ ЭМЧИЛЬЕ” АЯНД 60 ГАРУЙ БАЙГУУЛЛАГА НЭГДЭЖ, 260 ГАРУЙ ӨРХӨД ЭМИЙН БАГЦ ХҮРГЭЛЭЭ
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас санаачлан эхлүүлсэн “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аян 2021 оны 06 сарын 24-ний өдрөөс эхлэн хоёр сар орчим үргэлжилж, 08 дугаар сарын 19-нд амжилттай өндөрлөлөө.
uploaded picture
“Сэтгэлээрээ эмчилье” аянд төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллага нэгдсэн ба нийт
-19 сая 711 мянган төгрөгийн мөнгөн хандив
-Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат
-190 ширхэг хамгаалалтын иж бүрэн хувцас, маск, ариутгалын төхөөрөмж,
-N95 амны хаалт зэрэг эм, эмнэлгийн хэрэгсэлүүд цугларсан юм.
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хамт олон мөнгөн хандив, тоног төхөөрөмжийг Коронавируст халдвар /Ковид-19/-аар өвчилж, эмчилгээнд шаардлагатай эм, тан авах боломжгүй нөхцөлд буй зорилтот бүлгийн иргэд, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зориулж ажилласан.
“Сэтгэлээрээ эмчилье” аяны хүрээнд 263 өрхөд "Эмийн багц" тусламж үзүүлсэн байна.
Тус аянд нэгдэж, бусдад халуун сэтгэлээр хандан туслах санаачилгыг дэмжиж, хамтран ажилласан бүхий л байгууллага, хамт олон, Баянгол дүүргийн хороод, хэвлэл мэдээллийн байгууллагууддаа гүн талархал илэрхийлье!
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.