Төлөөлөгчдийн мэдээ

18-р хорооны Иргэддээ

18-р хорооны Иргэддээ
Баянгол дүүрэг 18-р хорооны төлөөлөгч Албан ёсны амралтаа эдлээд ажилдаа орлоо.
Модны 2-ын дунд зам буюу 17,18,19-р хороог дайрсан нарийн 2 эгнээтэй замыг 4 эгнээ болгож өргөсгөх зам засварын ажил үргэлжилж байна. Энэхүү ажлыг "Голд өлзийт" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Ухмалын ажил хийгдээд, цахилгааны утас, дохиолол ус дулаан, шугам зайлуулах гээд багагүй ажилтай байгааг инженерээс нь тодрууллаа. Технологийн ажил нь хийгдээд дайрга дэвсээд явж байгаа бөгөөд 2021.10.30-нд дуусах ажил байна. Эхний санхүүжилт нь орж ирээгүй хэдий ч ажлаа эхлүүлээд байна.
Шөнийн цагаар ажиллах боломжгүй. Иргэдээс гомдол ирээд өдрийн цагаар ачаалал их түгжрэл их байгааг онцолж байлаа. Зам хаагаад хийж эхэлбэл маш түргэн шуурхай ажил явна. Шөнөөр ажиллах хүсэлт Замын цагдаад өгөөд сар болж байна. Нийслэлээс газар чөлөөлөлт явагдаж байгаа хэд хэдэн аж ахуй нэгжүүд газар чөлөөлөхгүй удаж байна. Иргэдийн зүгээс гомдол ирж байна та бүхэн ажлаа хугацаандаа бүрэн дуусгах ёстой гэж Төлөөлөгч анхаарууллаа.
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.