Mэдээ, мэдээлэл

ЭМЧИЛГЭЭНИЙ БАГЦ ЭЗДЭДЭЭ ХҮРСЭЭР

ЭМЧИЛГЭЭНИЙ БАГЦ ЭЗДЭДЭЭ ХҮРСЭЭР
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан хаагчид “#Сэтгэлээрээ_эмчилье” сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулж, коронавирусийн халдвар авч гэрээр тусгаарлагдаж байгаа зорилтод бүлгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нэг өдрийн цалингаа хандивлан эмчилгээний эмийн багц авч хүргүүлэх ажлыг эхлүүлсэн.
Эмчилгээний багцыг Монос группийн “Ундрам Хан Хангай” ХХК-ийн онлайн худалдааны албатай хамтран шинээр бүртгэгдсэн тохиолдлын мэдээллийг тухайн хорооны өрхийн эмнэлэг, халамж үйлчилгээний мэргэжилтний хяналтаар эмчилгээний багц нэн шаардлагатай өрхөд хүргэсээр байна.
Сэтгэлээрээ нэгдэж хандив өргөсөн байгууллага хамт олонд маш их баярлалаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.