Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11:00 цагаас эхэллээ.
Хуралдаан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан танхимаар болон цахимаар зохион байгуулагдлаа.
Ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.
1. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын дарга болон ажиллах журмыг батлах тухай
2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
3. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/05 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай
4. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны хоёрдугаар улирлын тайланг хэлэлцэх тухай
5. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
6. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай
Өнөөдрийн хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, дүүргийн Засаг даргын Тамгын Газар, дүүргийн Онцгой байдлын газраас, мөн бусад холбогдох албан тушаалтнууд оролцож төлөөлөгчдийн асуултанд хариуллаа.

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.