Mэдээ, мэдээлэл

ИТХ-ЫН ДАРГА Б.СЭМЖИДМАА ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ИТХ-ЫН ДАРГА Б.СЭМЖИДМАА ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

uploaded picture

Тэрээр “Сурагчийн ширээнээс оюутны амьдрал руу шилжих сурагч насны хамгийн торгон мөчид та бүхнийхээ хүсэл мөрөөдөл, дуу хоолойг сонсох хойшид төрийн үйл хэргийг залгамжлан явах ирээдүйн эзэд болсон манлайлагч сурагчдаа дэмжих, урам дэм өгөх, найз нөхдийн хүрээллийг тэлэх, хамтдаа туршлага солилцон, зэрэгцэн хөгжих боломжийг нээх зорилгоор энэхүү үйл ажиллагааг санаачиллаа” хэмээн онцолсон.

Түүнчлэн “Solution management group-ийн гүйцэтгэх захирал Н.Хулан "Манлайллын ур чадвар" сэдвээр сургалт явууллаа.

uploaded picture

Мөн 73-р сургуулийн 10б ангийн сурагч Ч.Ган-Эрдэнийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувийн цахим хаягт ирүүлж байсан хүсэлтийн дагуу, сурагчийн өөрөө удирдах байгууллага “Иргэн төсөл”-ийн талаар үе тэнгийнхэнд нь танилцуулж, хойшид зохих ёсоор дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

uploaded pictureuploaded pictureҮүний дараа сурагч бүрт үе тэнгийн найзууддаа өөрийгөө танилцуулах, хүсэл мөрөөдөл, зорилгоо хуваалцах боломж олгож, 141-р сургуулийн 12а ангийн сурагч Г.Ганзулын санаачилгаар сошиал сүлжээнд бүлэг үүсгэн, хойшид энэ багаараа нийгэм, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах эхлэлийг тавилаа.

uploaded picture
uploaded pictureҮйл ажиллагааны төгсгөлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа зочлон ирсэн сурагчдад талархал илэрхийлээд 2021 оныг дуустал ашиглах үүрэн телефоны үндэсний оператор ЖИ МОБАЙЛ ХХКын дата эрхтэй шинэ дугаар, Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төв, Фитнес Усан бассейнаар нэг сар үйлчлүүлэх 130 мянган төгрөгийн үнэ бүхий эрхийн бичиг, өнгөрөгч 7 хоногт шилдэг борлуулалттай номоор шалгарсан “Манлайлал ба нэг минутын менежер” номыг сурагч бүрт гардуулж, хойшдын хичээл сурлага, зорилго үйлсэд нь амжилт хүслээ.

uploaded picture


Тэмдэглэсэн: Сэтгүүлч, редактор Ю.Шүрэнцэцэг.

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.