Mэдээ, мэдээлэл

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
uploaded pictureДүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагт 100 хувийн ирцтэй, цахим хэлбэрээр зохион байгуулагдаж тэргүүлэгчид дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд: Тодорхой салбарын төлөөллийг Төрийн одон медаль, шагналд тодорхойлох тухай Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг, Ажлын албаны дотоод асуудлаар Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал нар тус тус танилцуулж, хурлаас дээрх асуудлуудтай холбогдуулан тогтоол шийдвэрүүд гаргав.
Хурлын үеэр тэргүүлэгч Д.Мөнхбаатар Баянгол дүүргийн 1, 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.Раднаабазарын гудамжаас Баянгол дүүргийн шүүхийн хойд талаар баруун тийш П.Жасрайн гудамж хүртэлх 980м гудамжийг Н.Цэрэнноровын нэрэмжит болгох хүсэлт удаа дараа ирж байгаа асуудлыг оруулж санал нэгтэйгээр дэмжлээ.

uploaded pictureuploaded pictureuploaded picture
uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.