Mэдээ, мэдээлэл

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурал үргэлжилж байна

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурал үргэлжилж байна

Өнөөдөр /2021.05.05/ 11:00 цагт Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурал үргэлжилж байна...  Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа хурлыг нээж хэлсэн үгэндээ: “Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бид урьдчилан тааварлашгүй олон хүчин зүйлстэй нүүр тулж буй ч халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр төр засгийн бодлого шийдвэр, шат дараатай авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тусгай чиг үүргийн байгууллагууд, ажилтан албан хаагчдынхаа нөр их хөдөлмөрийн үр дүнд ард иргэддээ хүргэн ажиллаж байна.

Хүнд хэцүү цаг үед хүн ардынхаа эрүүл мэнд амь насыг сахин хамгаалах үйлсэд халирч няцахгүй зүтгэж буй өргөсөн тангарагтаа үнэнч эмч эмнэлгийн ажилтнууддаа ИТХ-ын даргын хувиар, хурлын 41 төлөөлөгч, нийт ард иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээн онцоллоо. 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.