Mэдээ, мэдээлэл

Өнөөдөр Хүүхдийг зодож шийтгэхгүй байх олон улсын өдөр

Өнөөдөр Хүүхдийг зодож шийтгэхгүй байх олон улсын өдөр
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээрээ 1998 оноос тэмдэглэж иржээ.
Хүүхдийн эрхийн тухай Конвенцид нэгдсэн улс орнууд 1998 оноос, манай улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг.
Хүчирхийлэл нь зөвхөн нэг хүүхэд, нэг л гэр бүлийн асуудал биш бөгөөд үүнд нийгэм тэр чигээрээ өртөж байдаг бөгөөд хүчирхийлэлд өртсөн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын баяр баясгалангүй, итгэлгүй болж, өөрөө хүчирхийлэгч болох магадлал өндөр байдаг ба улмаар нийгмийн баялгыг бүтээгч бус, улс орны хөгжлөөс хойш татдаг иргэд бий болсоноор үйлдвэрлэл буурах төдийгүй эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.
НҮБ-ын Хүүхдийн сангаас явуулсан судалгаагаар дэлхий дээр жил бүр 133 саяаас 275 сая хүүхэд эцэг эхийнхээ харгис, хатуу зан авирын гэрч болдог болох нь тогтоогджээ.
Дараахь зүйлийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нартаа анхааруулж байна.
Ямарваа хүчирхийллийг мэдээлэх нь чухал юм.
Хүчирхийллийг нуун дарагдуулвал цаашид даамжрах аюултай.
Зодож шийтгэх зэрэг ямар ч хүчирхийллийг таслан зогсоох.
Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх
Эцэг, эх өөрсдөө хүмүүжил төлөвшилд суралцах.
Хүүхэд хүчирхийлэлд өртсөн эсэхийг байнга тандаж анхаарч байх шаардлагатай.
Эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ дараах уриалгыг хүргэж байна.
Хүүхдэд сургаалаас илүү үлгэр жишээ байдал илүү нөлөөлдөг
Хүүхэд таныг биш та хүүхдээ ойлгох ёстой
Хүмүүжил бол хамгийн дээд боловсрол
Эргэж ирэхгүй хүүхэд насыг нь хайрла түүнийг хамгаал
“ХҮҮХДЭЭ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ!”
uploaded picture
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.