Mэдээ, мэдээлэл

КИБЕР ОРОН ЗАЙ ДАХЬ МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АСУУДЛААР СУРГАЛТАД ХАМРАГДАВ

КИБЕР ОРОН ЗАЙ ДАХЬ МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АСУУДЛААР СУРГАЛТАД ХАМРАГДАВ
Мэдээлэл дамжуулах дижитал систем хөгжихийн хэрээр төрийн байгууллага дахь мэдээлэл цахимжиж, дамжуулж байгаа мэдээлэл асар хурдтай тархан, мэдээллийн сан тогтмол нэмэгдэж байна. Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ цахимжуулж цаг хугацаа, орон зай, төсөв хэмнэн, хүлээгдэл чирэгдэлгүй шуурхай хүргэж байгаа ч иргэн болон байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал нь нэн чухал болсон тул Төрийн албаны зөвлөл Үндэсний Тагнуулын академийн дэд профессор, доктор Н.Баатархуягтай хамтран кибер орон зай дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь өргөн утгаараа байгууллагын мэдээллийн орчин, өгөгдөл, түүнийг дэмжих дэд бүтэц хэрхэн хамгаалагдсан байдал мөн мэдээллийг хэрэглэх, ашиглах, дамжуулах, түүний удирдлага зохион байгуулалтыг бүхэлд нь багтаасан ойлголт юм.
Сургалтаар мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл болон төрийн байгууллага, албан тушаалтнаас кибер аюулгүй байдалдаа анхаарч хэрэгжүүлэх арга замын талаар танилцуулан, мэдээлэл олж авах, ашиглах, хадгалах, солилцох, хамгаалахтай холбоотой хүнээс хамаарах санаатай, санамсаргүй үйлдэл, түүнчлэн байгууллагын удирдлага, зохион байгуулалттай холбоотой эрсдэл түгээмэл тохиолддог. Ийм нөхцөлд байгууллага, албан хаагч бүхэн мэдээллийн аюулгүй байдлаа хангах эрхзүйн болон цахим халдлагаас хамгаалах мэдлэг ойлголттой байх, улмаар мэдээллийг зохистой хэмжээнд түгээх, дамжуулах, хадгалах хамгаалах талаар хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, тохирсон арга хэрэгсэл, техник, технологийг эзэмших, хэвшүүлэх явдал чухал гэдгийг онцоллоо.
Цахим сургалтад Төрийн албаны зөвлөлийн удирдлагууд, Ажлын албаны албан хаагчид, Төрийн албаны зөвлөлийн яам, агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, Захиргаа, удирдлагын газар (хэлтэс)-ын дарга, агентлагуудын хүний нөөцийн ажилтан, Аймаг, нийслэл, дүүрэг, сумдын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга нарын төлөөлөл 506 албан хаагч оролцлоо.
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.