Mэдээ, мэдээлэл

Өнөөдөр “Олон улсын эх дэлхийн өдөр” тохиож байна

Өнөөдөр “Олон улсын эх дэлхийн өдөр” тохиож байна
АНУ-ын сенатор Гэйлорд Нелсоны санаачилгаар 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр эх дэлхийн өдрийг тэмдэглэж, олон улс орон түүний санаачилгыг дэмжин нэгдэх болсон. Ийнхүү 2009 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейгаас энэ өдрийг “Олон улсын Эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг албан ёсоор гаргасан байна. “Эх Дэлхий” гэдэг үг нь гариг дэлхий болон түүний эко системтэй хүний харьцааг илэрхийлж байгаа гэж ЕА-н тогтоолд өгүүлсэн байна. Манай гариг дэлхий 4,5 тэрбум настай гэж эрдэмтэд тооцоолсон байдаг юм. Дэлхийг тойрч экватороор явган алхвал 40 мянган километр зам туулах хэрэгтэй болно.
Энэ өдөр “Амьдарч байгаа эх дэлхийнхээ ирээдүйгээ хайрлан хамгаалахын төлөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн нэг бүрийн дуу хоолойг нэгтгэн илүү их хор уршиг тарихгүйн төлөө тэмцэх”-ийг уриалдаг.
Энэ өдөр “Амьдарч байгаа эх дэлхийнхээ ирээдүйгээ хайрлан хамгаалахын төлөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн нэг бүрийн дуу хоолойг нэгтгэн илүү их хор уршиг тарихгүйн төлөө тэмцэх”-ийг уриалдаг.
#УРИАЛГА Амны хаалтаа гудамж талбай, ил задгай газар хаяснаар их хэмжээний хорт бодисыг ялгаруулж, амны хаалтанд шингэсэн нян, вирус нь агаарт дэгдсэнээр халдварын эрсдэлийг 10 дахин нэмэгдүүлдэг байна. Иймд Эх дэлхийнхээ эрүүл мэндийн төлөө амны хаалтаа зөв хаяцгаая!
Баянголчууд байгаа газраа хайрлаж ширхэг хогийг ч Эх дэлхийнхээ төлөө түүгээрэй.

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.