Сонин сайхан

"Хүүхдийн тусламжийн утас 108" дуудлагын төвийн программ хангамжийг сайжруулж нэгдсэн бүртгэлийн систем нэвтрүүллээ

"Хүүхдийн тусламжийн утас 108" дуудлагын төвийн программ хангамжийг сайжруулж нэгдсэн бүртгэлийн систем нэвтрүүллээ. ☎️
Бүртгэлийн систем нь хүүхдээс ирсэн дуудлага бүрийг алдахгүй хүлээн авах, давхар дуудлага орж ирэхэд эргээд холбогдох, мэдээллийн сан бий болох, тайлан анализ хяналт сайжрах зэрэг давуу тал бий болж байна.
Мөн @Хүүхдийн Тусламжийн Утас 108 пэйжийн чатботоор холбогдож мэргэжлийн сэтгэл зүйчээс мэдээлэл, зөвлөгөө аваарай.
Бид тун удахгүй утсаар мессеж бичих боломжийг бүрдүүлэх болон хүүхдэд зориулсан гар утасны аппликейшн нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Бид хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах тал дээр илүү хичээнгүйлэн ажиллах болно.
Хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал.
Хамтдаа хамгаалъя
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.